Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-12-17
Ховд аймгийн Булган суманд хөл хорио тогтоожээ

Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.

Хурлаар үүссэн нөхцөл байдал, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. 

Тухайлбал, тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын бүсийг тогтоож, хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах, Булган, Алтай, Үенч сумын 650 000 орчим малыг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр ажлын хэсэг томиллоо.

Халдвар бусад суманд болон байгалийн ан амьтанд тархсан байж болзошгүй. Тиймээс энэ сарын 25-ны дотор тандалт судалгаа хийж ажиллах чиглэлийг сумдын Засаг дарга нарт өглөө. 

Вакцинжуулах ажилтай холбогдуулан бусад сумаас эмч мэргэжилтнүүдийг татан ажиллуулахаар боллоо. Нийтдээ 90-ээд алба хаагчийг томилж холбогдох зардлыг шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын захирамжаар Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилж мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ