Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Уржигдар 12 цаг 24 мин
Товчин зай залгибал ходоод түлэгдэж, дотор эрхтэн гэмтдэг

Улсын хэмжээнд бага насны хүүхдүүд товчин зай залгих тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

2024 оны эхний улирлын байдлаар товчин зай, соронз, ээмэг зэрэг гадны биет залгисан 55 тохиолдол бүртгэгдсэн байна.

Товчин зай нь алсын удирдлага, тооны машин, машины түлхүүр, тоглоом, цаг, ярианы ном, дуутай мэндчилгээ зэрэг олон төрлийн эд зүйлсэд байдаг. Товчин зай нь хүний биед ороод нэг цагийн дотор улаан хоолой, ходоодны салстыг түлэх, амь насанд аюултай тул цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Бага насны хүүхдийг товчин зай залгихаас урьдчилан сэргийлье.

-Товчин зай агуулсан зүйлсийг гэрт байлгахаас зайлсхийх

-Тоглоомын зайны аюулгүй байдлыг хангаж, скочоор битүүмжлэх

-Товчин зай агуулсан зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

-Товчин зай болон тэдгээрийг агуулсан зүйлсийг (сав, баглаа, боодолд хийх) аюулгүй устгах

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх

-Хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлээрэй. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ