Жилд дунджаар 138.000 хүн бэртэж гэмтдэгийн 30 хувь нь хүүхэд байна
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр, жилд дунджаар 138,000 хүн бэртэж гэмтдэгийн 30 хувь нь хүүхэд байдаг байна.
Мөн ГССҮТ-д хандаж буй хоёр хүүхэд тутмын нэг нь гэртээ бэртдэг байна.
Дэлхий дахинд хүүхдийн уналт, ялангуяа орноос унах нь хүүхдийн осол гэмтлийн гол шалтгаануудын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, жил бүр ойролцоогоор 47,000 хүүхэд уналтаас болж нас бардаг бөгөөд энэ нь 0-19 насны хүүхдүүдийн осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 10 хувийг эзэлдэг байна.
Дээрх тоо баримтууд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эцэг эх асран хамгаалагчид сайжруулах хэрэгтэй байна.
Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр нь орхиж явахгүй байх.
- Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах.
- Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт болон шатны хаалт хийх.
- Хүүхдийг орноос унахаас сэргийлж хүүхдэд зориулалтын ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх, хаалт хийх.
- Бага насны хүүхэд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх харайх эрсдэл байдаг тул бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах.
- Нүхэн жорлонд бага насны хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг хааж хэвших.
- Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та хүүхдэдээ тавих хараа хяналтаа бүү сулруулаарай.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.