Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Уржигдар 09 цаг 42 мин
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төвд энэ сарын 29 хүртэл ажиллана

Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна.

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд ажиллаж эхэллээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгдүгээр сарын 27-ноос эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллана. 

Тэрбээр өчигдөр орон нутгийн иргэд 21 хоногт 2 удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг, хими эмчилгээний эмийн тасарсан асуудлыг, ажилчдын илүү цагийн цалин урамшууллыг, Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэв. 

Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу 4 дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ