Арабика сортын кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг тонн нь 9.5 мянган ам.долларыг давжээ.
Даваа гарагийн арилжааны дүнгээр, гуравдугаар сард нийлүүлэгдэх Арабика сортын кофены фьючерс үнэ 6.8 хувиар өсөж, нэг фунт нь 4139 ам.доллар, нэг тонн нь 9521 ам.доллар болжээ.
Хөрөнгө оруулагчдын дунд эрэлт өсдөг тавдугаар сард нийлүүлэгдэх энэ сортын кофены фьючерс үнэ 6.9 хувиар өсөж, нэг тонн нь 9348 ам.долларт хүрсэн байна.
Арабика кофены 2025-2026 оны гарц 11 хувиар буурна гэж “StoneX”-ийн тооцоололд онцолжээ.
Австралид голчлон хэрэглэдэг тус кофены үнэ энэ онд 60 гаруй хувиар өсөж, тэргүүлэх түүхий эдүүдийн нэгдүгээрт ороод байгаа юм.
Үнэ нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Nestle” компани бүтээгдэхүүнийхээ үнийг цаашид нэмнэ гэж мэдэгдэл хийсэн байна.
Бразилд ургац алдсантай холбоотойгоор арабика сортын үр ийнхүү нийлүүлэлт нь багасаж үнэ нь өсөөд байна.