Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-02-13
Хөлбөмбөгчин эмэгтэйн уруул дээр үнссэнтэй холбоотой маргааныг шүүж байна

Испанийн шигшээ баг ДАШТ-д түрүүлсний дараа Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес нь эмэгтэй тоглогч Женнифер Хермосогийн уруул дээр үнссэнтэй холбоотой маргааныг давж заалдах шүүх хэлэлцэж байна. 

Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Луис Рубиалесд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оногдуулж байсан.

Харин хохирогч Женифер Хермос нь 2023 оны Сиднейд болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын дараа түүний уруул дээр үнссэнд тэрбээр ихэд дургүй хүрч миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэгийг муухай болгосон гэж шүүх хурлын үеэр тайлбар хэсэгтээ хэлсэн байна. 

Мөн 34 настай тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах өдрүүдэд Рубиалес болон тухайн үеийн холбооны ажилчдаас Рубиалесийг буруутгахгүй байхыг шаардаж дарамт шахалт үзүүлсэн гэжээ.

Шүүх хурал хоёрдугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ