Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-02-14
Энэтхэгийн хэвлэлүүд “Open AI” компанитай заргалдана

Энэтхэгийн мэдээний томоохон агентлагууд зохиогчийн эрхтэй бүтээлүүдийг нь дураар ашигласан хэргээр хиймэл оюуны ChatGPT систем, түүнийг эзэмшигч АНУ-ын OpenAI компанитай шүүхдэхээр болжээ.

“Индиан экспресс”, “Хинду”, “Индиа түдэй” болон тэрбумтан Гаутам Аданийн мэдлийн NDTV зэрэг арав гаруй хэвлэл мэдээллийн байгууллага энэ заргад нэгджээ. 

Open AI компани харин тэдний зэмлэлийг үгүйсгэж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хүрээнд нээлттэй мэдээ мэдээллүүдийг ашигладаг гэж BBC-д мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны 11 сард Энэтхэгийн хамгийн том бас ууган мэдээллийн агентлаг “Эжиан Ньюз интернэшнл” мөн зохиогчийн эрхтэй материалыг нь хууль бусаар ашигласанд Open AI-ийг буруутгаж 20 сая рупигийн алдагдлаа төлүүлэхээр зарга үүсгэжээ. 

ChatGPT хууль ёсны хүрээнд яг ямар мэдээ мэдээлэл цуглуулж ашигладаг нь бүрэн тодорхойгүй байдаг. 

Энэ ч үүднээсээ ChatGPT-д бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашигласан гэж мэдэгдэж байгаа хэвлэн нийтлэгчид, зураачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс арав гаруй шүүхийн зарга нэхэмжлэлтэй Open AI компани тулгараад буй юм байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ