"Улаанбаатар марафон-2023" маргааш болно
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын гүйлт буюу "Улаанбаатар марафон" маргааш болно. Зургаадугаар сарын 3-ны өдөр тохиох "Автомашингүй өдөр"-өөр энэхүү гүйлтийн тэмцээн болох юм. "Улаанбаатар марафон-2023" өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.