Төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.