АТГ: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна
Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэж тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх, цаашид хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах талаар анхааруулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.