Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна.