Голууд үерийн аюултай түвшинг давж үерлээд байна
Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 1-15 см буурсан ч Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 2-10 см, Туул гол Улаанбаатар орчимд 23 см, Алтанбулаг орчимд 25 см давсан бол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.