Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-03-21
Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Грекийн Коста Наварино хотноо пүрэв гарагт буюу 3-р сарын 20-нд болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганд 41 настай Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны 10 дахь Ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдлоо.
 
Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.
 
Тэрээр Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл зэрэг нийт 7 медаль хүртэж байсан юм.
 
Мөн 2018 оны 9 дүгээр сараас улс төрд орж Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв. Шинэ ерөнхийлөгч ирэх 6 дугаар сарын 23 нд үүрэгт ажлаа хүлээн авна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ