2023 онд аялал жуулчлал Японы эдийн засгийн 1.5 хувийн өсөлтийн тал хувийг бүрдүүлж, өмнөх онуудтай харьцуулахад огцом өсөлт үзүүлжээ.
Инфляцын түвшин өсөхийн хэрээр Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, иений ханш чангарч эхэллээ.
Энэ нь Японд аялах зардал өсөж, жуулчдын тоо, тэдний зарцуулалт буурах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Гэхдээ энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн үг биш аж.
Аялал жуулчлал саарсан ч дотоодын хэрэглээ, цалин өсөх нь эдийн засгийг тогтвортой байлгахад дэмжлэг болно гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Зарим шинжээч жуулчдад ногдуулах татварыг нэмэгдүүлэх замаар жуулчдын урсгалыг зохицуулж, улсын төсөвт орлого нэмэх боломжтой гэж үзжээ.
Иений ханш аажмаар өсөх хандлагатай байгаа нь Япон улс аялал жуулчлалаас хэт хамааралтай байдлаа багасгаж, дотоодын хэрэглээг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болгох магадлалыг харуулж буй аж.