БНСУ-д гал түймэр маш хурдацтай хүрээгээ тэлсээр байна
БНСУ-д 7 хоногийн турш үргэлжилж буй гал түймрээс болж 26 хүн нас барж, 29 хүн угаартах, түлэгдэх зэргээр бэртэл аваад байна.
Нас барсан хүмүүсийн олонх нь өндөр настай хүмүүс байгаа аж.
Галын бүсэд өндөр настай хүмүүс их амьдардаг бөгөөд өндөр настны асрамжийн газар ч олноор байрладаг байна.
БНСУ-д энэ жил хуурайшилт ихтэй, хүчтэй салхитай байгаа учраас галыг унтраахад хүндрэлтэй байгаа юм байна.
Гал түймрийг унтраахаар гал сөнөөгч, цэрэг, төрийн албаныхан зэрэг 10.000 гаруй хүн ажиллаж байна.
Хүчтэй салхины улмаас гал түймэр маш хурдацтай хүрээгээ тэлсээр байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.