PFIZER ВАКЦИНЫГ 12-15 НАСНЫ ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ
Европын эмийн агентлаг АНУ-ын Pfizer Covid-19-ийн эсрэг вакциныг 12-15 насны хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэснээр уг вакцин Европын холбооны улсуудад 18-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж байна.
Энэхүү вакцины хүүхдэд үзүүлэх үр дүнгийн талаарх эмнэлзүйн судалгааг 2260 өсвөр насныхны дунд явуулахад Европын холбоо уг вакциныг насанд хүрэгчдэд хэрэглэхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд зөвшөөрч байв.
Европын холбооны орнуудад мөн “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson & Johnson” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр АНУ, Канад улс "Pfizer"-ийн вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн аж.
Эх сурвалж: CNN
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.