Цаг агаар
Валютын ханш
Тэнцвэртэй мэдээлнэ
2021-05-15
“Мөнгөн Гүүр” эмнэлгийн нэрэмжит СУДЛААЧ СУВИЛАГЧ–2021 Эрдэм шинжилгээний ээлжит бага хурлыг цахимаар зохион байгууллаа

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн нэрэмжит СУДЛААЧ СУВИЛАГЧ–2021 Эрдэм шинжилгээний  ээлжит бага хурал  2021 оны 5-р сарын 11-ны өдөр  цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.  Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Улсын болон Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс 30 гаруй судалгааны ажлын хураангуй ирүүлснээс  19 илтгэлийг  хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын Хүндэт шүүгчээр:

  • Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн Соёрхолт, Клиникийн профессор          “Мөнгөн гүүр” эмнэлгийн ерөнхий мэс заслын Зөвлөх эмч Б.Төмөрбаатар,
  • НЭМУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС Сувилахуйн сургуулийн НЭМСувилахуйн тэнхимийн эрхлэгч Я.Энхжаргал
  • Сувилахуйн ухааны доктор АШУҮИС Сувилахуйн сургуулийн  НЭМСувилахуйн  Тэнхмийн ахлах багш  Ц.Басбиш  нар тус тус ажиллаа.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ