Буцалтгүй тусламжаар 35,000,000 төгрөгийн засвар тохижилт хийлээ
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Хан-Уул дүүргийн 4, 5, 6-р хороодын ӨЭМТ-ийн дархлаажуулалтын 3 өрөөг 35,000,000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн тохижуулан хүлээлгэж өглөө.