Буцалтгүй тусламжаар 35,000,000 төгрөгийн засвар тохижилт хийлээ
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Хан-Уул дүүргийн 4, 5, 6-р хороодын ӨЭМТ-ийн дархлаажуулалтын 3 өрөөг 35,000,000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн тохижуулан хүлээлгэж өглөө. Тус байгууллага нь Эрүүл Мэндийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр тус гурван хорооны 0-3 насны хүүхдэд стандартад нийцсэн, тав тухтай өрөөнд товлолт болон шаардлагатай вакцинд хамрагдаж, урьдчилан сэргийлж болох өвчний аюулаас айлтгүй эрүүл саруул өсөж торних боломжтой болж байгаа юм.
Бусад мэдээ
“Мөнгөн Гүүр” эмнэлгийн нэрэмжит СУДЛААЧ СУВИЛАГЧ–2021 Эрдэм шинжилгээний ээлжит бага хурлыг цахимаар зохион байгууллаа
Мэдээ
Прахлад Сингх Пател: “Монгол Ганжуур”-ын үлдсэн ботиудыг 2021 оны эцэс гэхэд Монгол Улсад хүлээлгэн өгнө
Мэдээ
Улаанбаатарт 516, орон нутагт 37 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.