"Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д талууд хамтарсан үзэсгэлэн яармаг арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод "Монгол-Хятадын ЭКСПО" дөрөв дэх удаагийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэх үзэсгэлэн худалдаа, хурал, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Дэд ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллаж байгаа бөгөөд хурлаар холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа. Тус экспод 10 орчим орон оролцох бөгөөд улс бүр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцох юм. Манай улсын хувьд дүр төрхийн үзэсгэлэнгээр эх орны нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн оролцоно.
Тиймээс “Монгол- Хятадын экспо”-гийн үндсэн арга хэмжээ болох үзэсгэлэн, худалдаанд оролцох 500 аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд анхаарах, барааны чанар стандартыг хангуулж зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулан ажиллах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ