Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-08-04
ХХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зээлээс 1597 иргэн, ААН-д 361.43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь буюу зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 24 хүртэл  сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын болон жилийн нийт 19 хувь буюу зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ХХААХҮЯ арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс 219.1 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгоод байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг салбараар нь авч үзвэл  газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг, мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум төгрөг, хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ