Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2021-07-10
“PFIZER/BIONTECH” КОМПАНИУД ГУРАВ ДАХЬ ТУНГ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАНА

“Pfizer/BioNTech” компаниуд covid-19-ийн Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тун вакциныг гаргахаар бэлдэж байгаагаа зарлажээ. Энэтхэгт анх бүртгэгдсэн Сovid-19-ийн Дельта хувилбар нь энгийн Сovid-19-ийг бодвол халдварлах, хүндрэх магадлал илүү өндөр аюултай хувилбар юм.

Тус компани нь вакциныхаа гурав дахь тунг бүртгүүлэх хүсэлтийг ойрын хугацаанд АНУ, Европ болон бусад улс орнуудын Засгийн газарт гаргахаар болжээ.

Энэхүү гурав дахь тун нь Соvid-19-ийн анхны хувилбар болон Өмнөд Африкаас гаралтай Бета хувилбараас хамгаалах чадварыг эхний хоёр тунтай харьцуулахад 5-10 дахин өсгөж байгаа нь туршилтаар батлагдсан байна. Дельта хувилбараас ч мөн үүн шиг сайн хамгаална гэж үзжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ