Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2021-07-11
АВСТРАЛИ УЛСАД ОН ГАРСААР КОВИД-19-ИЙН АНХНЫ НАС БАРАЛТ БҮРТГЭГДЛЭЭ

Австрали улсад 2021 он гарснаас хойш КОВИД-19-ийн анхны нас баралт бүртгэгдлээ. Эрх баригчдын мэдээлснээр гэр бүлийн гишүүнээсээ халдвар аваад эмчлүүлж байсан 90 орчим насны эмэгтэй нас баржээ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид өнөөдөр 77 шинэ тохиолдол бүртгэгдэж, 52-өвчтөнг эмнэлэгт эмчилж байгаа аж.

Мужийн төв Сидней хотод хөл хорио тогтоосон ба КОВИД-19-ийн дельта мутацыг дарахын тулд тэмцэж байна. Шинээр бүртгэгдсэн нас баралт нь тус мужийн 57 дахь, сүүлийн арван сард бүртгэгдсэн анхны нас баралт байжээ.

Даваа гарагаас эхлэн тус муж дахь халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг мужийн захирагч Гладис Бережиклиан хэлсэн байна.

Сидней хотын 5 сая оршин суугчдын хөл хорио өнгөрсөн баасан гарагт цуцлагдах байсан ч халдварын нөхцөл хүндэрсэн тул долоодугаар сарын 16 хүртэл сунгасан байна.

Австрали улсын хэмжээнд одоогоор 31 мянган хүн КОВИД-19-ийн халдвар авч 911 хүн нас бараад байгаа юм. Тус улсын хүн амын ердөө 10 хувь нь вакциндаа хамрагдсан аж.

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ