Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-08-11
Мал эмнэлгийн нэгдсэн систем өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэвийн ажиллаж байна

“Дижитал медик” ХХК-аас Мал эмнэлгийн нэгдсэн систем /MAHIS/-ийн ашиглалтын төлбөрийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс авах тухай мэдэгдэл гаргаж, манай өмчийн системд нэмэлт хөгжүүлэлт хийсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газартай албан ёсоор ярилцан тохиролцсон албан ёсны байр суурь биш болно.

Системийн өмчлөгч нь Мал эмнэлгийн ерөнхий газар болохыг МЭЕГ-ын дарга, “Дижитал медик” ХХК-ийн захирлын хоорондын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Мал эмнэлгийн нэгдсэн системд зохиогчийн эрхийг зохицуулах тухай” МЭЕГ-2021/НГ-01 тоот гэрээгээр баталгаажуулсан.

Өдийг хүртэл хугацаанд МЭЕГ-ын бүтцэд програм хангамжийн инженерийн баг байхгүй байснаас шалтгаалан системийг хөгжүүлэгч компани тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, малын эмч нарыг уг системийн ашиглалтын асуудлаар сургаж мэргэшүүлэх чиглэлд тодорхой үйл ажиллагаанд хамтран ажилласаар ирсэн.

Цаашид Мал эмнэлгийн нэгдсэн систем /MAHIS/-ийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх чиглэлээр Мал эмнэлгийн ерөнхий газраас системийг хөгжүүлэгч, ашиглагч талуудтай бүхий л чиглэлээр хамтран ажиллах ба Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хувьд МЭНС-ийг ашиглах асуудлаар ямар нэг төлбөр төлөх асуудал одоогоор үүсээгүй болохыг Мал эмнэлгийн ерөнхий газраас албан ёсоор үүгээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: МЭЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ