Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2021-07-16
ГЕРМАН, БЕЛЬГИ УЛСАД ААДАР БОРОО ОРСНЫ УЛМААС 70 ОРЧИМ ХҮН АМИА АЛДЖЭЭ

Герман, Бельги улсуудад сүүлийн нэг хоногт их хэмжээний аадар бороо орсны улмаас голууд үерлэж, 70 орчим хүн амиа алджээ. Тодруулбал, Бельгид 11 хүн, Германд 60 орчим хүн амь үрэгдсэн нь одоогоор тогтоогдож, хэд хэдэн хүн сураггүй болжээ.

Герман улсын Рэйнланд-Палатин, Умард Рэйн-Вэстфаль мужууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн  байна. Германы Канцлер Ангела Меркель үерт амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Тус улсын баруун хэсэгт үерийн улмаас зам тээврийн системд доголдол үүсч, сургуулиудыг хаажээ. Орон сууцнууд руу орох гарах гарц бүрэн хаагдсан учир завиар хүрэхээс өөр аргагүй болж, аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд цэрэг дайчилж эхэлсэн байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ Нидерланд улсын Маастрихт хотын 10,000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ удаагийн үер нь дэлхийн дулаарлын улмаас бий болсон бөгөөд цаашид ч ийм гамшигт үзэгдэлтэй ойр ойрхон тулгардаг болно гэв. Иймд бүх нийтээрээ цаг агаарын гамшигт үзэгдлээс хамгаалах нэгдсэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй болж байгааг анхааруулжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ