Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр:
“Сүүний үхрийн аж ахуй эрхэлсэн 30 жилийн ололт, амжилт, алдаа оноо сургамж дүгнэлт”-Монгол Улсын Зөвлөх мал зүйч, Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор Д.Буяндалай
“Үйлдвэрт нийлүүлэх сүүний чанарыг сайжруулж, үнийг нэмэгдүүлсэн туршлага. Тэжээлийг яаж хаягдалгүй ашиглах вэ?”-Марцат хоршооны захирал Т.Шагдарсүрэн
“Үнээний хоногийн дундаж сүүний гарц, жилийн сүүн ашиг шимийг нэмэгдүүлсэн туршлага”-Шим Агро ХХК-ийн мал зүйч Д.Наранцэцэг
“Сүүний аж ахуйг кластераар хөгжүүлэхийн давуу тал, туршлага, сургамж, цаашдын зорилт”- Үхэрчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс
“Сүүний фермүүдэд чанартай даршийг хямд үнээр нийлүүлж, хоршиж ажиллах боломж”-Тайшир-Өргөө ХХК-ийн тэжээлийн мэргэжилтэн, мал зүйч Дүгэрсүрэн
“Сүү үйлдвэрлэлд оролцогч талуудын хамтын ажиллагаа буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нь”-Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод
“Сүү бэлтгэн нийлүүлэгч, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжил-боломж” АПУ дэйри ХХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагааны захирал Б.Батмөнх нар сонирхолтой мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа.
Зөвлөгөөнд Хөдөө аж ахуйн их сургууль, Төв аймгийн 27 сум, нийслэлийн мал бүхий 6 дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын төлөөлөл оролцож байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ