Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-09-06
Х.Болорчулуун: Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 2027 онд 20 тэрбум ам.долларт хүргэнэ

“Монгол Хятадын экспо-2023” худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотод өнөөдөр эхэллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэлэлцээрийн дагуу худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүн, олон улсын стандартчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн шинэчлэл хөгжил, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хурал, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл урлагийн арга хэмжээ 9-р дүгээр сарын 06-11-ний өдрүүдэд зохион байгууллагдах юм.

Тус арга хэмжээний хүрээнд зохион байгууллагдаж буй үзэсгэлэн худалдаанд манай улсаас 500 гаруй  үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, танилцуулах үзэсгэлэн худалдаа  болж байна. Үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна, цаашид онлайнаар тогтмол бараа бүтээгдэхүүнээ шинэ платформ ашиглан борлуулах чиглэлээр ажиллах юм.

“Монгол Хятадын экспо –2023” худалдаа эдийн засгийн чуулганд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун,  БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгч Хө Вэй, худалдааны яамны дэд сайд Ли Фэй тэргүүтэй албаны төлөөлөл, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтнууд, 35 орны төлөөлөгчид оролцож байна.

 Тус хурлыг Монгол, Хятад улс дэлхийн бусад орнуудтай хамтын ажиллагаанын харилцааг өргөжүүлэх, дээшлүүлэх, соёлын солилцооны платформыг байгуулах зорилготой юм.  

 Монгол улс 2023 эхний хагаст 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааний нийт бараа эргэлт 11.8, тэрбум ам.доллар байна. Үүнээс экспортод 7.6 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.доллар болсон байна.  2027 онд гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.далларт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

 БНХАУ-аас Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа, хурал, хэлэлцүүлэг ковидын дараах эдийн засгийг сэргээх зорилготой зохион байгууллагдаж буйгаараа онцлог юм.

“Монгол Хятадын экспо-2023” худалдаа, эдийн засгийн чуулган, үзэсгэлэн худалдааг Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд  үйлдвэрийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байна.

 Тус  чуулга уулзалт 9-р сарын 07-нд худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүн, олон улсын стандартчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн шинэчлэл хөгжил, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хурал хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаагаар үргэлжлэх юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ