Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-10-05
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлж болохуйц ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр баазтай. Мөн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой улс юм. Мал аж ахуйн салбарыг онцлон дурдахад мал сүргийн тоон өсөлт тогтвортой нэмэгдэж, жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байна” гэдгийг илэрхийлсэн юм.

Харин элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович хоёр улсын урт хугацааны бизнес, улс төрийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж буйг цохон тэмдэглээд Монгол орны мал аж ахуйн салбар цаашид дэлхийн хүнсний салбарын гол төв болон хөгжих ирээдүйтэй хэмээв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ