Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-10-17
Өвс, тэжээл бэлтгэх явц баруун аймгуудад 82 хувьтай байна

Улсын хэмжээнд дугуйт трактор 4110, үүнээс бага оврын 3229, ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 36215, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911 тус тус техник, тоног төхөрөөмжүүд хадланд ажиллаж байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн байна.

Тус тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүй нийт 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5354 тн өвс 1548 тн тэжээлийг бэлтгээд байна.

Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 947.5 мянган тн өвс, 341.0 тн сүрэл, 11.2 мянган тн ногоон тэжээл, 4.5 мянган тн үйлдвэрийн тэжээл, 24.4 мянган тн гар тэжээл, 1280.5 тн дарш, 33.2 мянган давс хужир шүүг бэлтгэн авч малчдын түвшин өвс, тэжээлийн бэлтгэл 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэх явц баруун бүсийн аймгуудад 82.0 хувь, төвийн бүсийн аймгуудад 60.7 хувь, говийн бүсийн аймгуудад 11.4 хувь, зүүн бүсийн аймгуудад 68.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ