Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-10-26
“Түншлэлийн форум-2023” болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түншлэлийн форум-2023”  төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөнийг аравдугаар сарын 26,27-ны өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймаг, 13 сумдын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

  • Төсөл хэрэгжих хугацаанд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх;
  • Төсөл хэрэгжиж дууссаны дараах бодлого, эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмууд болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх талаар салбар хэлэлцүүлэг зохион байгуулж олон талт хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох;
  • Байгаль орчны мэдлэг, мэдээллийг түгээх, чадавхжуулах цахим платформ, Ногоон бизнес , уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах санхүүжилтийн шинэ боломжуудыг танилцуулах;
  • Ойн дагалт болон мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг өргөжүүлэх боломжийг нээх

Түншлэлийн Форумд оролцогчид харилцан туршлага, мэдээлэл солилцохоос гадна төслийн үр шим хүрэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг аравдугаар сарын 27-ны өдөр "Лавай" худалдааны төвд олон нийтэд танилцуулж, борлуулж байгаагаараа онцлог юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ