Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны өгсөн чиглэлийн дагуу Хөдөө аж ахуйн бирж, Малын удмын сангийн үндэсний төв, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран Увс аймаг дахь Цөм сүргийн нэгжийн малаас ялган төвлөрүүлсэн хэрэгцээний 287 хонь, 41 ямаа, 107 хурга нийт 435 толгой малыг нэгдсэн зохион байгуулалттайгаар зах зээлд биржээр дамжуулан амьд малын форвaрд гэрээний арилжааг анх удаа амжилттай зохион байгууллаа.
Хөдөө аж ахуйн биржээс зохион байгуулсан форвард гэрээний арилжаанд "Увс Мах Маркет" ХХК, "Гранд Мийт" ХХК, Иргэн Ц.Нацагдорж нар оролцож үнэ хаялцан 287 хонь, 41 ямааны багцыг "Гранд мийт" ХХК, 107 хурганы багцыг Ц.Нацагдорж нар дуудлага худалдаанд ялалт байгуулж Малын удмын сантай форвард гэрээ тус тус байгууллаа гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иас мэдээллээ.


