Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-11-12
Эрдэнэсант, Өндөрширээт сумдад хээрийн бой гаргаж мах бэлтгэнэ

Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд өвөлжилт хүндэрсэн Эрдэнэсант, Өндөрширээт сумдад хоршоодоор дамжуулан хээрийн бой гаргаж мах бэлтгэхээр шийдвэрлэлээ.

Мах бэлтгэх хоршоодод Аймаг хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож бэлтгэсэн махыг Лүн сумын махны үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд зах зээлийн үнээс кг тутамд 200-300 төгрөгийн илүү өртгөөр худалдан авах юм.

Ингэснээр өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа энэ цаг үед малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ