Өвөрхангай аймгаас Иран улс руу мах экспортолж байна
"Өв эко мийт", "Дээжийн өргөө" компаниуд халал аргаар орон нутгаас мах бэлтгэн Иран улс руу экспортолж байна. 120 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа "Өв эко мийт" үйлдвэр нь бог, бод малын тусгай шугамаар махаа бэлтгэдэг.
Цаашид богийн арьс хуулагч тоног төхөөрөмж үйлдвэртээ суурилуулж, арьсны эсгэлтийг багасгахаар зорьж ажиллаж байгаа аж. Салбарын сайд арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ.
Мөн “Дээжийн өргөө” ХХК нь жилд 35 мянган бог малын мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх хүчин чадалтай малын толгой, шийр зумлагч төхөөрөмж суурилуулж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа төдийгүй малын өөх тосыг боловсруулан техникийн тосоор экспортолж байна.
Харин тус аймгийн “Дэлхийн хүнс” ХХК өдөрт 10 тонн мах бэлтгэж байгаа бөгөөд Киргиз улс руу мөн экспорт хийхээр ажиллаж байна. Өвөрхангай аймгийн мах бэлтгэх үйлдвэрүүд болон арьс ширний үйлдвэр нь кластераар ажиллах боломжтой юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Бусад мэдээ

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна
Мэдээ

“Атрын IV аян”-ы хүрээнд 71235 га газрыг тариалангийн ангилалд шилжүүллээ
Мэдээ
Төв аймгийн хэмжээнд "Атар IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг албан ёсоор эхлүүллээ
Мэдээ

Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.