Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-12-20
6 хувийн хүүтэй зээлд 6 иргэн, 6 аж ахуйн нэгж хамрагджээ

2023 онд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад арилжааны банкны 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлж 5 жилийн хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгож байна. Иргэн, аж ахуйн нэгж шууд харилцагч арилжааны банктай холбогдон хүлэмжийн байгууламжаа өргөтгөх боломж бүрдсэн.

Нийслэлд баригдах шилэн болон нарлаг хүлэмжийн цогцолбор аж ахуйн зураг төсөл, төсөв, техник эдийн засгийн үндэслэл боловсруулан батлуулаад байна.. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 118 дугаар тогтоолын хэрэгжилтыг ханган ажиллаж "Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоолын 2 дахь заалтын "11 дүгээр сарын 1-нээс" гэснийг "10 дугаар сарын 15-наас" гэж, "22:00 цагаас" гэснийг "18:00 цагаас" гэж тусгасаны дагуу хүлэмжийн тариалалт хийдэг 53 иргэн, аж ахуйн нэгжийн шинэчилсэн судалгааг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Мөн ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилтээр СХД-ийн 21 дүгээр хорооны Рашаант өртөөнд “Төгс ургац” ХХК-ийн орчин үеийн дэвшилтэт, ухаалаг голланд загварын бүрэн автоматжсан, дөрвөн улирлын 20000м2 хүлэмжийг ашиглалтад оруулаад байна.

2023 онд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад арилжааны банкны 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлж 5 жилийн хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлд 6 иргэн, 6 аж ахуйн нэгж нийт 9,485,747,527.00 төгрөгийн зээлэнд хамрагдсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Орон нутгийн хөгжлийг дэмжих шинэ хөдөө төслийн /гэрээний дугаар 230526/05-353/ хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Мөнх ногоон тал” ХХК нийлэг хальсан 3600м2 хүлэмжийг байгуулж, комисс хүлээн авах, өмчид бүртгэх ажил хүлээгдэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ