Урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдлоо
Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдлоо.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18.0 сая төл бойжуулсан байна. Энэ жилийн хувьд хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилтын хувь өмнөх жилээс 14.9 нэгж хувиар бага буюу улсын хэмжээнд 80.9 хувьтай байсан.
Улсын хэмжээнд оны эхний малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая том мал зүй бусаар хорогдсон байна. Үүнд хонь 2.1 сая, ямаа 2.0 сая, үхэр 402.1 мянга, адуу 261.2 мянга, тэмээ 8.6 мянган толгойгоор тус, тус хорогдсон байна.
Нийт мал сүрэгт:
• Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
• Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
• Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
• Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
• Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.
2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:
• Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал
• Төв аймаг 4.9 сая толгой мал
• Архангай аймаг 4.8 сая толгой мал
• Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал
• Хэнтий аймаг 4.4 сая толгой мал
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Х
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.