Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-01-11
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгий, Ховдын нутгаар, маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Алтайн уулархаг нутгаар, маргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2024 оны нэгдүгээр сарын 11-ний 20 цагаас нэгдүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өдөртөө нутгийн баруун хасагт баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 27-32 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23-28 хэм хүйтэн, Их нууруудын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна. Оройдоо баруун аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 13-наас 2024 оны нэгдүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ