Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-01-19
“Хэрлэнбаян-Улаан”-д Отрын түр штаб байгууллаа

“Хэрлэнбаян-Улаан” отрын бүс нутагт мал эмнэлгийн хяналт тавих, малчдад нийгмийн үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий Отрын түр штабыг байгууллаа.

Монгол Улсын нийт бэлчээрийн 80 орчим хувьд цасан бүрхүүл үүсэж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой отор нүүдлээр Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон тооны мал бүхий айл өрх орсноор малчдын эрүүл мэнд болон малын бэлчээр хомсдох, улмаар малын халдварт, гоц халдварт өвчин гарч асуудал тулгарч байна.

Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шуурхай хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа “Хэрлэнбаян-Улаан” отрын бүс нутагт мал эмнэлгийн хяналт тавих, малчдад нийгмийн үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий Отрын түр штабыг тус захиргааны даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар 14 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

Тус штаб нь Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын “Хэрлэнбаян-Улаан” отрын бүс нутагт зөвшөөрөлгүй отор нүүдэл ихээр нүүдэллэн орж, бэлчээрийн даац хэтэрч малын халдварт болон гоц халдварт өвчин гарах эрсдлээс урдчилан сэргийлэх, отроор өвөлжиж буй малчин өрх, малын тоо, отроор орсон малын вакцинжуулалт, тарилгад хамрагдсан судалгаа явуулж, мал эмнэлгийн хяналт тавих, малчдад нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ