Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-11-01
УЛААН БУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАНА

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулав.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456.0 мянган  тонн үр тариа, үүнээс 434.0 мянган тонн улаанбуудай, 175.0 мянган тонн төмс, 183.0 мянган тонн хүнсний ногоо, 253.0 мянган тонн тэжээлийн ургамал, 50.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Энэ нь улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд  улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 32.0 мянган тонн буюу 8.0  хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 35.0 мянган тонн буюу 23.0 хувиар, малын тэжээл 82.0 мянган тонн буюу 45 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм

Тэрбээр Засгийн газраас салбарт чиглэж хэрэгжүүлсэн шийдвэрүүдийн үр дүнд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж, салбарын түүхэнд хамгийн их ургац хураан авсан сайн үзүүлэлттэй он болж байгааг онцлов.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”, Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд арилжааны 10 банкнаас газар тариалангийн үйлдвэрлэгч 645 иргэн, аж ахуйн нэгжид 89.7 тэрбум, жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 559 иргэн аж ахуйн нэгжид 24.3 тэрбум, нийтдээ 114.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд явуулах боломжийг бүрдүүлэн ажиллалаа. 

Мөн хаврын тариалалтад зориулан 382 аж ахуйн нэгж, иргэнд нийтдээ 12.0 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олгож тариалалтад дэмжлэг үзүүлж, үрийн шинэчлэл хийснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ