Монгол Улс бруцеллёз өвчинтэй тэмцэх бодлого (вакцинжуулах, устгах, хосолсон) хэрэгжүүлэх зарчмыг тодорхойлох, шинэ стратеги төлөвлөгөөний төслийг дахин боловсруулах ажлын хэсгийг байгуулах, шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа холбогдох албан хаагчид, МЭХ-ийн Халдварт өвчин, дархлаа судлалын лабораторийн эрхлэгч В.Батбаатар, Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Чимэдцэрэн, зөвлөх малын эмч С.Сугир, МАА-ЭЗЭН төслийн зөвлөх Л.Амарсанаа, УМЭАЦТЛ-ийн чанарын менежер Ж.Мөнхгэрэл нар оролцлоо.
Нэг эрүүл мэндийн төслийн хүрээнд Малын бруцеллёз өвчинтэй тэмцэх 2015-2022 стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд жил бүр улсын хэмжээнд хээлтүүлэгчийн халдвар илрүүлэх тандалт, малын охин төл дархлаажуулах, вакцины дараах мониторинг хяналтыг хийж зохион байгуулж бруцеллёз өвчний халдварлалт улсын хэмжээнд буурч тодорхой үр дүнд хүрсэн.
Бруцеллёз өвчинтэй тэмцэх 2022-2023 онд стратеги төлөвлөгөөнд үнэлгээ хийж мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шинэчлэх сайжруулж талаар зөвлөмж гарсан.
Цаашид бруцеллёз өвчинтэй тэмцэх бодлого, бусад салбарын оролцоо (хүн эмнэлэг), эрүүл статусыг аймаг бүс нутгаар, эрчимжсэн аж ахуй нэгжийг бруцеллёз өвчөөр эрүүл болохыг баталгаажуулах арга хэмжээг тусгах, сайжруулахаар ажиллаж байна.