Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-01-29
Г.Наранчулуун: 7 аймгийн 16 сум  шилэн зудтай байна

ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Г.НаранчулуунОдоогийн байдлаар 7 аймгийн 16 сум  шилэн зудтай байна. Эдгээр сумын дийлэнх нь Сүхбаатар аймгийн сумдууд байна. 18 аймгийн 160 сум зудын байдалтай байна. Эрсдлийн зураглалаар нийт нутгийн 90 хувь нь хаваржилт хүндэрнэ гэсэн зураглал гарч байна. Тиймээс өнгөрсөн намраас эхлэн, мал мах борлуулах ажлыг түлхүү зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан суманд малчдаас мал, мах худалдан авах, биржээр худалдаа хийх, үйлдвэрүүдтэй холбох, зам гаргах ажлыг  зохион байгуулж байна. Энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг эрсдлийн үнэлгээг хийж 9,1 мянган тонн тэжээл, 1000 гаруй тонн өвсийг улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй худалдан борлуулах ажлыг зохион байгууллаа.  Мөн өвс тэжээл экспортлохыг хязгаарласан байна. 

Эрсдлийн зураглалаар  нийт нутгийн 90 хувь нь хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учраас өнгөрсөн намраас эхлэн мал мах борлуулах, экспортод гаргах, нөөцлөх ажлыг зохион байгуулсан. 2023 онд 116 мянган тонн, 2024 он гарсаар 6,5 мянган тонн мах экспортолж, мөн Замын-Үүд боомтоор 2023 онд 116 мянган хонь, ямааны борлуулалтыг хийсэн байна”  гэдгийг хэлж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ