Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-02-07
Малч ухаанаар мал сүргээ өсгөн үржүүлсэн М.Батдэлгэр Улсын аварга малчин боллоо

Төв  аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн малчин Маамын Батдэлгэр Улсын аварга малчин өрхөөр шалгарсан байна. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаан, ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр  ийнхүү шалгарсан байна.

Эрдэнэ сумынхаа түүхт 100 жил, сар шинийн өмнө "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан М.Батдэлгэрийн гэр бүлд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал Улсын аварга малчны шагналыг гардуулан өгсөн юм

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ