Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-02-07
Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

2 дугаар сарын 8–наас 14–нийг хүртэлх нарийвчилсан мэдээ

Сар шинийн баярын өдрүүдээр буюу 8–наас Баян–Өлгий аймгийн нутгаар, 8–9 нд шилжих шөнө Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, 9–нд Завханы ихэнх нутаг, Говь–Алтайн зүүн, Баянхонгорын зарим сумдын нутгаар ялимгүй цас орно. Харин 9–11 нд нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, дулаарах төлөвтэй байгаа боловч 12–нд Баян–Өлгий, Увс, Ховдын нутгаар, 13–нд Баян–Өлгий, Увс, Ховдын зүүн хэсэг, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн хойд хэсгээр цас орж, салхины хурд ихэнх нутгаар 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна 

2 дугаар сарын 8–наас 14–нийг хүртэлх нарийвчилсан мэдээ

Сар шинийн баярын өдрүүдээр буюу 10, 11, 12–ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаан байх боловч 12–нд Хөвсгөл, Булганы нутгаар, 12–13 нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Архангайн нутаг, Өвөрхангай, Төвийн хойд хэсгээр, 13–нд Баян–Өлгий, Увс, Ховдын нутгаар, 13–нд Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нугаар ОЖД–аас 1–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна

2 дугаар сарын 8–наас 14–нийг хүртэлх нарийвчилсан мэдээ

Сар шинийн баярын өдрүүдээр буюу ялангуяа 11, 12–ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарах боловч 13–нд Хэнтийн нутгаар, 14–нд Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, салхины хурд зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна (Зураг 1, 2).

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

2 дугаар сарын 8–наас 14–нийг хүртэлх нарийвчилсан мэдээ

Сар шинийн баярын өдрүүдээр буюу 9–нд Өмнөговь аймгийн зарим сумдын нутгаар ялимгүй цас орно. 11, 12–ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарах боловч 13–нд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутгаар цас орж, салхи зарим газраар түр зуур 20–24 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ