Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-02-20
Төв аймгийн Эрдэнэсант суманд Шуурхай бүлэг ажиллаж байна

Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч ЗГ-ын шийдвэрээр зудын эрсдлийг бууруулах шуурхай бүлгүүдийг улсын хэмжээнд томилон ажиллуулж байна.

Төв аймгийн хэмжээнд нөхцөл байдал нэн хүндэрсэн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг ажиллаж, сумын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна.

 УИХ-ын гишүүн  Ж.Батжаргал  Монгол Улсын Засгийн газар,  Улсын  онцгой комиссоос холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.  Төв аймагт зудыг аль болох хохирол багатай даван туулахад анхаарч өвс тэжээл малчдад саадгүй татаж авахад түлшний дэмжлэг үзүүлэх, өвс тэжээлийн хувиарлалтыг хийж,  сум болон эмнэлэгт туулах чадвартай машины асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн малчдад шаардлагатай өвс тэжээл, хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн, нэн тэргүүнд малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замуудыг гаргах, туулах чадвар сайтай машин, техник хэрэгслээр хангах, түлш шатахууны дэмжлэг үзүүлж байна гэв

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ