Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-03-19
Тусламжийн 1 сая тун вакциныг хүлээн авлаа

Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хэрэгцээг хангах боломжгүй байгаа юм.

Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүссэний дагуу Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн аван эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байна.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Синофарм үйлдвэрийн 2.5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой.

Биокомбинат ТӨХХК-аас бусад хэрэгцээт 9.5 сая тун вакциныг нийлүүлэхээр ажиллаж байна.
 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ