Нийт 5.9 сая мал хорогджээ
2024 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна.
Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр мэдээллээ.
Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна.
Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ.
Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.
Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байна.
Бусад мэдээ

“Атрын IV аян”-ы хүрээнд 71235 га газрыг тариалангийн ангилалд шилжүүллээ
Мэдээ
Төв аймгийн хэмжээнд "Атар IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг албан ёсоор эхлүүллээ
Мэдээ

Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр ажиллаж байна
Мэдээ

Газар тариалангийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.