Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-04-01
Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна

Өнгөрсөн зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан.

Мөн цасан бүрхүүл эрт тогтож, агаарын температурын хэлбэлзэл их. Эрт хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан манай орны ихэнх бүс нутагт өвөлжилт хүнд боллоо.

Бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харахад цасны нөлөөгөөр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд малын амьдын жин эрчимтэй буурч эхэлсэн.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ.

Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 21 кг-аар буурсан байна.

Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй болсон байна.

Түүнчлэн харуулуудын мэдээнээс харахад зудын нөхцөл байдал хүндэрч Дэлгэрэхийн ямааны суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ.

Цаашид хаврын улиралд зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ