Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-04-12
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв

2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь нь цастай байна. Энэ нь өмнөх арав хоногоос 28 хувиар буурсан ба дундаж зузаан нь 5 см, цасан дахь усны нөөц 0.48 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс голын сав, Булган, Шишхэд голуудын сав газруудын  60-65 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Халх голуудын савын 30 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.05 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын сав газраар хайлсан цас мөсний усаар тэжээгдэн голын усны түвшин нэмэгдэх, шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ