Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-04-19
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал Бүгд найрамдах  Польш улсын хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч “Акпил” компанийн ТУЗ-ийн дарга ноён Казимерз Аниолыг хүлээн авч уулзлаа.

Тус компани нь манай орны нөхцөлд тохирсон ХАА-н зориулалттай машин механизм, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх чиглэлээр Агро тех жаргалант ХХК-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хөрс боловсруулах төхөөрөмж, төмс хураах машин зэрэг шинэ техник технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Уулзалтаар Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар ХАА-н салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 Post Views: 731

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ