Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-04-25
“Тесла” цахилгаан автомашиныхаа үнийг буулгана

"Тесла" компани шинэ хэмнэлтийн бодлогынхоо хүрээнд худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автомашиныхаа үнийг бууруулж байгаагаа мэдэгдлээ.

Ингэхдээ Герман болоод бусад Европын орнууд, Ойрх Дорнод, Африкийн зах зээлд цахилгаан автомашины үнийг хямдруулах аж. 

Германд "Модел 3" загварын цахилгаан автомашин 43 мянган еврогоос 41 мянган евро болж буурах төлөвтэй байна. 

Түүнчлэн Европоос гадна АНУ-ын зах зээл дэх хамгийн эрэлттэй загварууд болох Model Y, X, S загварын автомашинуудынхаа үнийг тус бүр 2 мянган доллароор бууруулна гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт "Тесла" компани дэлхий даяарх ажилчдынхаа 10 хувийг цомхотгож, үүнийгээ санхүүгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ гэж нэрлэж байсан бол цахилгаан автомашиныхаа үнийг бууруулж байгаагаа борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хийж буй ажил гэж тайлбарласан байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ