Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж байна.
Монголын “Инновацын 7 хоног-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд зориулсан “Agri Showcase” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид инновацын 12 бүтээгдэхүүнийг танилцууллаа.